"Дэлхийн гэрэл" оюутан залуусын хөдөлгөөн

Оюутан залуус бид үеэ аварч, үндэстнээ өөрчилнө

карнавал үдшийн цэнгүүн болж өнгөрлөө

2011-12-22 11:36:50

 2011 оны 12 сарын 17-нд Ховд аймгийн Христэд итгэгч оюутан залуус Карнавал үдшийн цэнгүүнийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж явууллаа.

Үдшийн хөтлөгч залуус Тэмүүлэн, Эрдэнэшүр

Ангилал : үйл ажиллагаа | Нийтэлсэн : Admin | Уншсан (34) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

“Дэлхийн гэрэл” оюутны хөдөлгөөнийхөн Улаанбаатар хотод

2011-12-12 18:54:57

         “Дэлхийн гэрэл” оюутан залуусын хөдөлгөөнд хамрагддаг оюутан залуус маань зарим нь сургуулиа төгсөөд ажиллаж байхад зарим Улаанбаатар хотын их дээд сургуулиудад сурангаа хотын цуглаануудад хамрагдан үйлчилж байгаа билээ. Хөдөлгөөний үйлчлэгч нар маань хотод ирсэн учир оюутан залуустайгаа нөхөрлөх уулзалт хийж, 20 гаруй залуус хамтдаа Эзэнийг магтаж, Эзэнээс авсан ивээлээ хуваалцаж сайн цагийг өнгөрөөлөө.

Ангилал : үйл ажиллагаа | Нийтэлсэн : Admin | Уншсан (33) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

"Юуны төлөө" - Заавал үзээрэй залуусаа!!!!!!!!

2011-07-26 22:24:30

Заавал үзээрэй, залуусаа! 

Нийтэлсэн : Admin | Уншсан (66) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Ариун байж харагдаач.........................

2011-07-06 10:07:26

Dagaldagch.com сайтаас Ж.Пүрэвдорж пасторын нийтлэлийг орлууллаа. Уншаад үзээрэй!

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (95) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Танд аврал хэрэгтэй юу

2011-06-11 16:36:52

 Нэгдүгээр алхам: ЯЗГУУР ГАРЛАА МЭД.

Орчлон ертөнц, хүнийг бүтээсэн Мөнхийн Эзэн Өөрийн үр удам болох танд маш их хайртай бөгөөд таныг үүрд аз жаргалтай байлгах чин хүсэлтэй.

“ Эх хүн төрүүлсэн хүүгээ хайрлахгүй байж чадна гэж үү? Хөхүүл хүүхдээ мартаж чаддаг билүү? Хэрэв тэд мартаж чаддаг юм гэхэд Би чамайг мартахгүй, Харагтун. Би алган дээрээ чамайг сийлсэн.” Исаиа 49:15-16 гэж таныг Төрүүлэгч Бурхан батлан хэлжээ.

Яагаад энэ дэлхий зовлон гамшгаар дүүрэн байдаг юм бэ? Бурхан хаана, юу хийж байгаа юм бэ? Яагаад Түүний хайр энэрэл нь мэдэгдэхгүй байгаа юм бэ? Гэсэн бодлууд танд төрж байна уу? Тийм бол 2-р алхамыг хийцгээе.
Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (91) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Захирагдах асуудал

2011-06-03 16:02:29

Захирагдах асуудал

        Телевизийн нэгэн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байсан нэг алдартай эмэгтэй жил бүр үсэндээ хэдэн мянган доллар зарцуулдаг тухайгаа ярьж байсан юм. Тэр үүнийгээ муу зуршил гэдгийг ойлгож ухаарсан бөгөөд энэ бол “Үсэндээ захирагдсан” том асуудал гэж нэрлэжээ.
       Захирагдах гэдэг үг бол “ хэн нэг хүний эрх мэдэл буюу удирдлагад дуулгавартай байх” гэсэн утгатай.

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (50) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бид нэгдмэл байхдаа хүчтэй

2011-05-23 19:27:03

“Дэлхийн гэрэл” оюутан залуусын хөдөлгөөн маань өөрсдийн цугларалтын байртай болох гэж 2011 оноос залбирч байгаа. Энэхүү залбирлыг ч Ертөнцийн Эзэн сонсож ивээж байгаад талархаж байна. Бүгд л оюутнууд болохоор санхүүгийн тал дээр байнга л дутагдалтай байдаг ч Эзэн биднийг хэрэгтэй үед хэрэгцээтэй санхүүгээр ивээдэг. Ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад Бурхан бидэнд мэргэн ухаан өгч багахан мөнгөөр ч гэсэн бүгдийг зохицуулж хамгийн сайнаар удирдан мэргэн ухааныг өгдөг Эзэндээ талархаж байна.

Ангилал : залбирал | Нийтэлсэн : Admin | Уншсан (34) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хайранд шалтаг байх хэрэггүй

2011-05-07 20:18:11

Бүсгүй:Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм? 

Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...

 Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?
Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна.
Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!
Залуу : За за!!! Би хэлье... яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,

яагаад гэвэл чиний хоолой чинь уянгалаг,
яагаад гэвэл чи халамжтай,
яагаад гэвэл чи дур булаам,
яагаад гэвэл чи бодлогошир
онгуй,
чиний инээмсэглэл, чиний хөдлөх бүр чинь хайр татмаар учраас гэжээ.

Бүсгүй ч залуугийн хариултанд сэтгэл нь ханав.
Гэвч хэдэн өдрийн дараа бүсгүй харамсалтайгаар осолд орж, хэвтэрт оржээ.

Тэгээд Залуу түүнд захидал илгээв:


Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (108) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй